Adnetwork.mn – Интернэт реклам 1 төгрөг болжээ

Singleton LLC, Интернэт маркетинг – Онлайн сурталчилгааны чиглэлээр  Adnetwork нэртэй цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм байна. Энэ нь бидний мэдэх Гоогл Адсенс-тэй төстэй зарчимаар ажилладаг бөгөөд нэг ялгаа нь кликээр биш харагдалтаар рекламны үнийг тооцдог юм байна. Монголын хамгийн их хэрэглээтэй 20 гаруй порталууд дээр нэгэн зэрэг 1 төгрөгөөр рекламаа байршуулах боломжтой боллоо.  Давуу талууд нь та хүссэн үнийн дүнгээр, хүссэн вэбсайтууд дээр, хүссэн хугацааны туршид рекламаа байршуулах боломжтой.  Тэгэхээр та өөрийнхөө хувийн блогийг хүртэл энэ системээр дамжуулан өдрийн 1000 төгрөгний төсөвтэйгээр рекламдаж боломжтой гэсэн үг юм. Рекламаа текст хэлбэрээр үүсгэн төлбөрөө онлайнаар төлсөн тохиолдолд таны рекламууд шууд цацагдаж эхлэх юм байна.

Мөн хэрэв таны блог өдөрт 1000-аас дээш хандалттай бол Adnetwork-д элсэж мөнгө олох боломжтой гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Adnetwork вэбээс танилцана уу: www.adnetwork.mn

Comments (2)

PHP программист хайж байна!

Манай компани нь шинээр байгуулагдаж байгаа бөгөөд сонирхолтой төслүүд дээр ажиллах PHP программист(дундаж мэдлэгэтэй байж болно) хайж байна. Цаг нартай ажиллаж, их юм сурч, эрч хүчээр дүүрэн байж, ихийг бүтээе, бүтээснээсээ хүртэе, дарга цэргийн ялгааг арилгая, шат дамжлаггүй асуудлыг шийдвэрлэдэг орчин ажилламаар байвал хандаарай бидэнд. Цалин эхний 6 сард 350. Түүнээс хойш цалин дээр орлогоос хувь хүртэж хамтран ажиллана.
Холбоо барих; bayarsaikhan@gmail.com, МТҮП 205 тоот.

Comments (11)

Blogger луу нүүлээ!

Олон шалтгаан байнааа.
Нэгдүгээрт гадуурхагдаад байх юм🙂 Саявтар нэг блогчидийн уулзалт болсон чинь уулзалдах газрынхаа ширээн дээр Blogger-ийн логог бариад сууж байна гэсэн байх юм. Тэгээд би wordpress-ийнх юм болхоороо очсонгүй😉
Хоёрдугаар гэвэл би нэг англи блогтой болсон ухаантай. Тэгээд тэр блогоороо бараг 100 доллар хийчихшиг боллоо хоёр сарын дотор. Ер нь зүтгээд байвал мөнгө хийх боломжтой юм шигээ. Тэгэхээр энэ блогоо ч гэсэн Blogger-т байрлуулаад Google Adsense-ээс нь хэд гурван цаас нэмэрлэвэл яасан юм гэж бодоод л. Хааяа нэг ресторанд орох хоолныхаа мөнгийг олчихдог болёо доо айн. гэх мэтчилэн шалтгаанууд.
За үүнээс хойш bayarsaikhan.blogspot.com-д уулзацгаая.

Comments (6)